“ТАЛХ ЧИХЭР” ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО
"Талх” ХК-ийн ТУЗ-ийн 2020 оны 2-р сарын 18-ны өдрийн №01 тоот тогтоолоор 2019 оны цэвэр ашгаас нэгж хувьцаандаа 225 төгрөг, нийт 230.3 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар болов.
Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, 2020 оны 6-р сарын 20-ны өдрөөс тараахаар шийдвэрлэв.
Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж