SECAPSECURITIES

Mongolian Stock Exchange Top-20 index

“СҮҮ" ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

"Сүү” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 2-р сарын 17-ны өдрийн №02 тоот тогтоолоор 2019 оны цэвэр ашгаас нэгж хувьцаандаа 5 төгрөг, нийт 1.7 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар болов.

Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд 2020 оны 5-р сарын 01-ний өдрөөс эхлэн "ҮЦТХТ" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэв.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж