“МОНОС ХҮНС” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД
“Монос Хүнс” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2020 оны 4-р сарын 06-ны өдрийн 14 цагаас хуралдахаар товлосон байсан боловч COVID-19 вирусийн тархалттай холбоотойгоор ээлжит хурлын товыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна.
Цаашид вирусийн тархалт хэзээ багасах нь тодорхойгүй байгаа тул ээлжит хурлыг цахимаар явуулах тухай СЗХ-ны уриалгыг “Монос Хүнс” ХК-ийн зүгээс дэмжин хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг цахимаар явуулах бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.
Мэдэгдлийн дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж