SECAPSECURITIES

Mongolian Stock Exchange Top-20 index

“АПУ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРАЛ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

“АПУ” ХК нь Ковид-19 вирусын халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 14:00 цагт болох хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг цахимаар хийхээр шийдвэрлэсэн байна.

Хувьцаа эзэмшигчид хуралд оролцохын тулд 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 00:00 цаг хүртэл компанийн www.apu.mn вэб сайтаар нэвтрэн орж бүртгүүлэх ба хурлын холбоос, нууц үг, хуралд оролцох, санал өгөх зааварчилгааг бүртгэгдсэн цахим шуудангаар тусгайлан хүргүүлнэ гэж тус компанийн мэдэгдэлд заасан байна.

Компаниас ирүүлсэн мэдэгдлийг энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж