СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

"БОДЬ ДААТГАЛ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

Бодь Даатгал” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн № 20/04 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 11:00 цагт хуралдуулахаар болсон тул хувьцаа эзэмшигчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хурлын тов: 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 11:00 цагт

Хуралдах газар: Улаанбаатар, Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Бага тойруу, 14201, Novotel зочид буудал 4 давхарын хурлын танхимд

Бүртгэлийн өдөр: 2020 оны 8-р сарын 17-ний өдөр

Хурлаар хэлэлцэх асуудал:

  • 2020 оны хагас жилийн үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг тайлагнах;
  • 2020 оны хоёрдугаар хагасын бизнес төлөвлөлтийг танилцуулах
  • Компанийн “Дүрэм”-ийн төслийг батлах;
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох;
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн төсөв батлах.

Холбоо барих утас: 70110280

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж