"БОДЬ ДААТГАЛ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД
Бодь Даатгал” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн № 20/04 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 11:00 цагт хуралдуулахаар болсон тул хувьцаа эзэмшигчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хурлын тов: 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 11:00 цагт
Хуралдах газар: Улаанбаатар, Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Бага тойруу, 14201, Novotel зочид буудал 4 давхарын хурлын танхимд
Бүртгэлийн өдөр: 2020 оны 8-р сарын 17-ний өдөр
Хурлаар хэлэлцэх асуудал:
- 2020 оны хагас жилийн үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг тайлагнах;
- 2020 оны хоёрдугаар хагасын бизнес төлөвлөлтийг танилцуулах
- Компанийн “Дүрэм”-ийн төслийг батлах;
- Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох;
- Төлөөлөн удирдах зөвлөлийн төсөв батлах.
Холбоо барих утас: 70110280
Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж