“ТАНДЭМ ИНВЭСТ ББСБ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД
"Тандэм инвэст ББСБ" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №5 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 09:00 цагт хуралдуулахаар болсон тул хувьцаа эзэмшигчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хурлын тов: 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 09:00 цагт
Хуралдах газар: Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Аризона төв 11 тоот
Бүртгэлийн өдөр: 2020 оны 11-р сарын 02-ны өдөр
Хурлаар хэлэлцэх асуудал:
Компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах;
Хувьцаа нэмж гаргах, түүний тоог тогтоох;
Хуралтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ажлын өдрүүдэд 9:00-18:00 цагийн хооронд компанийн байранд болон дараах холбоосоор авна уу.
Холбоо барих утас: 94002977, 99074804
Цахим шуудан: info@vik.mn
Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж