АНХНЫ ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ХУВААРИЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
“Инвескор актив ТЗК” ХХК-ийн гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс 1 дүгээр сарын 14-ны өдрүүдэд 10:00-16:00 цагийн хооронд МХБ-ийн "Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам"-ын Тогтоосон үнийн аргаар захиалга авахаар болсон ба хуваарилалтыг дараах байдлаар хийхээр төлөвлөсөн байна. Үүнд:
Үнэт цаасны танилцуулгад тусгагдсан А транчийн нийт 3.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 8,500 ширхэг үнэт цаасны 50 хувьтай тэнцэх 4,250 ширхгийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдсэн 50 хувь буюу 4,250 ширхэг үнэт цаасанд олон нийтээс нээлттэй захиалга авах бөгөөд олон нийтээс ирүүлсэн худалдан авах захиалгын хэмжээ 4,250 ширхгээс давсан тохиолдолд хөрөнгө оруулагчдын 10 сая төгрөг хүртэлх захиалгыг бүрэн биелүүлж үлдсэн хэмжээнд хувь тэнцүүлэхээр болсон байна.
Үнэт цаасны танилцуулгад тусгагдсан Б транчийн нийт 600 сая төгрөгийн үнийн дүн бүхий 1,500 ширхэг үнэт цаасны 500 ширхгийг Андеррайтер " Инвескор Капитал ҮЦК" ХХК, 750 ширхгийг анхны үүрэг гүйцэтгүүлэгч "Инвескор ББСБ" ХК, 250 ширхэг үнэт цаасыг анхны үүрэг гүйцэтгүүлэгч "Микро Кредит ББСБ" ХХК тус тус худалдан авна.
"Инвескор Актив ТЗК" ХХК-аас ирүүлсэн хуваарилалтын төлөвлөгөөг Энд дарж үзнэ үү.
Үнэт цаасны танилцуулгыг Энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж