SECAPSECURITIES

Mongolian Stock Exchange Top-20 index

"ИНВЕСКОР АКТИВ" ХБҮЦ-НЫ ОЛОН НИЙТИЙН ЗАХИАЛГА НИЙЛҮҮЛЭЛТЭЭСЭЭ 3.3 ДАХИН ДАВЖ ХААГДЛАА

Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн анхны нээлттэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болох “Инвескор актив ХБҮЦ”-ны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 01 дүгээр сарын 14-ний өдрүүдэд авч, захиалга хүлээн авах үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж явууллаа.

Арилжааны системд А транчийн стратегийн 4 хөрөнгө оруулагчаас 1,700,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 4 захиалга, олон нийт буюу 89 хөрөнгө оруулагчаас 5,686,800,000 төгрөгийн үнийн дүн бүхий 90 захиалга, Б транчийн 3 хөрөнгө оруулагчаас 600,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 3 захиалга, нийт 7,986,800,000 төгрөгийн үнийн дүн бүхий 19,967 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг худалдан авах захиалга бүртгэгдсэн бөгөөд үнэт цаас гаргагчаас ирүүлсэн хуваарилалтын төлөвлөгөөний дагуу 10 сая төгрөг хүртэлх үнийн дүн бүхий захиалгуудыг 100 хувь биелүүлж, үлдсэн дүнг 22.4 хувиар хувь тэнцүүлэн нийлүүлэхээр боллоо.

Тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаанд олон нийтээс ирүүлсэн захиалга нь татан төвлөрүүлэх дүнгээс 3.3 дахин давсан үзүүлэлт боллоо.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж