SecapStock exchange company

Mongolian Stock Exchange Top-20 index

"ЭРДЭНЭС СОЛЬЮШИНС" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ СЭРГЭЭЛЭЭ

"Эрдэнэс сольюшин" ХК-ийн үнэт цаасны арилжааг сэргээх тухай Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаар албан шаардлагын дагуу үнэт цаасны арилжааг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн сэргээлээ.

Тус компанийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахтай холбогдуулан үнэт цаасны арилжааг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн түр зогсоогоод байсан билээ.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж