SecapStock exchange company

Mongolian Stock Exchange Top-20 index

“МОНОС ХҮНС” ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

"Монос Хүнс” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 2-р сарын 18-ны өдрийн № 34/02 тоот тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 1 төгрөг буюу нийт 408.8 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ нь нийт цэвэр ашгийн 37.4 хувьтай тэнцэж байна.

Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2021 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох бүртгэлийн өдрөөр гаргах бөгөөд 2021 оны 4-р сарын 01-ний өдрөөс эхлэн "ҮЦТХТ" ТӨХХК-ийн дансанд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж