"БУЛГАН УНДРАГА" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ СЭРГЭЭЛЭЭ
"Булган Ундрага" ХК-ийн үнэт цаасны үнийг зохиомлоор өсгөсөн нэр бүхий компаниудтай холбоотой зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэж дууссантай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 127 дугаар албан шаардлагын дагуу тус үнэт цаасны арилжааг 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс сэргээлээ.
Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж