"ЭТТ БОНД"-ЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАХИАЛГА АВАХ ХУГАЦААГ СУНГАЛАА
Засгийн газрын 3-р сарын 31-ний өдрийн ээлжит хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхгүй, хөл хорио тогтоохгүй байх шийдвэр гаргасантай холбогдуулан “Эрдэнэс Tавантолгой” ХК-ийн гаргаж буй "ЭTT Бонд"-ын анхдагч зах зээлийн захиалга хүлээн авах хугацааг 4-р сарын 9-ний өдрийн 17:00 цаг хүртэл сунгахаар шийдвэрлэлээ.
"Эрдэнэс Тавантолгой" ХК нь 2.0 их наяд төгрөг хүртэлх бондыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 3 үе шаттайгаар олон нийтэд санал болгохоор төлөвлөж байгаа бөгөөд эхний үе шат болох нийт 600 тэрбум төгрөгийн бондын анхдагч зах зээлийн захиалгыг МХБ-ийн гишүүн бүх үнэт цаасны компаниудаар дамжуулан 2021 оны 4-р сарын 9-ний өдрийн 17:00 цаг хүртэл авна.
Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж