SecapStock exchange company

Mongolian Stock Exchange Top-20 index

ЗАРИМ ХУВЬЦААТ КОМПАНИЙГ ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛЭЭС ХАСЛАА

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Санхүүгийн зохицуулах хорооны “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 6.4, 9.4.1 дэх заалтууд, “Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компанийн Дүрмийн 8 дугаар зүйлийн 8.10.11, “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 23 дугаар зүйлийн 23.11 дэх заалтуудыг тус тус үндэслэн гаргасан Гүйцэтгэх захирлын 2021 оны 11-р сарын 08-ны өдрийн А/100 тоот тушаалаар Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны арилжааг нь зогсоосноос хойш 10-аас дээш жилийн хугацаанд арилжаагаа сэргээгүй “Сэлэнгэ Ар хөвч” ХК болон Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны шалгуур, шаардлага хангахгүй байгаа “Баянталбай” ХК, “Дорнод импекс” ХК, “Дөрвөн уул” ХК, “Улаансан” ХК, “Ханын материал” ХК, “Хөдөөгийн тээвэр” ХК, “Эрээнцав” ХК-иудыг Монголын хөрөнгийн биржийн нээлттэй хувьцаат компанийн бүртгэлээс хассан байна.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж