SecapStock exchange company

Mongolian Stock Exchange Top-20 index

"БОГД БАНК" ХК-ИЙН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХЭЭР БОЛЛОО

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6, 12.7 дахь хэсгийг үндэслэн гаргасан Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1/4315 тоот тушаалаар "Богд банк" ХК-ийн нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, хоёрдогч зах зээлийн арилжааг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлүүлэхээр болсон байна.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж