SECAPSECURITIES

Mongolian Stock Exchange Top-20 index

“ХӨСӨГ ТРЕЙД” ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

Иргэн С.Жавзан-Орлом, Г.Маргад, Д.Бадам нар нь 2022 оны 1-р сарын 6-ны өдөр "Хөсөг трейд" ХК-ийн нийт гаргасан хувьцааны 65.57 хувийг /193,973 ширхэг/ худалдан авч, хяналтын багц эзэмшигч болсонтой холбоотойгоор Монгол Улсын Компанийн тухай хуулийн 57.1-т заасны дагуу "Хөсөг трейд" ХК-ийн бусад нэгдмэл сонирхолгүй хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй энгийн хувьцааг худалдан авах санал гаргасан байна.

Санал болгож буй үнэ: 73,505 төгрөг

Санал гаргагчийн эзэмшиж буй хувьцааны тоо ширхэг: 193,973

Худалдан авах тоо ширхэг: 101,820 ширхэг

Хувьцааг худалдан авах саналын эхлэх хугацаа: 2022 оны 1 дүгээр сарын 14-ны өдөр

Хувьцааг худалдан авах саналын дуусах хугацаа: 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр

Хувьцааны худалдан авах төлбөрийн хугацаа: 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдөр

Санал хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Олимпийн гудамж, Нью Хорайзонс оффис, 9 давхар, 901 тоот.

И-мэйл хаяг: investment@apex.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг 75107500 утсаар авна уу.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж