СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

"ХӨВСГӨЛ ГЕОЛОГИ" ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

"Хөвсгөл геологи” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн №01 тоот тогтоолоор 2021 оны цэвэр ашгаас нийт 1,439,590 буюу нэгж хувьцаанд 10 төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөрт багтаан "ҮЦТХТ" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж