СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

“СЭНТРАЛ ЭКСПРЕСС СИ ВИ ЭС” ХК 2022 ОНЫ I УЛИРЛЫН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

МХБ-ийн 3-р ангилалд бүртгэлтэй "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Чинзориг, Санхүүгийн газрын захирал С.Дашдорж нар компанийн 2022 оны 1 дүгээр улирлын санхүү, үйл ажиллагааны үр дүнг танилцуулах арга хэмжээг Монголын хөрөнгийн бирж дээр гишүүн үнэт цаасны компаниудын төлөөллийг оролцуулан танилцууллаа.

Компанийн нэгтгэсэн санхүүгийн үр дүнг /аудитлагдаагүй/ товч дурьдвал:

Цэвэр орлого 41.6 тэрбум төгрөг хүрсэн бөгөөд өмнөх оны мөн үед 12 тэрбум төгрөг байсан бөгөөд 246.66 %-аар өссөн;

Цэвэр алдагдал 4.3 тэрбум төгрөг буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.9 %-аар өссөн байна;

Нийт хөрөнгө өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.16%-аар өсч 130.7 тэрбум төгрөгт хүрсэн үзүүлэлттэй байна.

Танилцуулгын үеэр татан төвлөрүүлсэн санхүүжилтийг төлөвлөгөөний дагуу зарцуулж байгаа тухай, мөн Ковид-19-ийн дараах бизнесийн сэргэлт үргэлжилж буй талаар дурьдлаа.

Тус компанийн зүгээс санхүү, үйл ажиллагааны үр дүнгээ хөрөнгө оруулагчдад улирал тутамд буюу 2022 оны 2-р улирлын үр дүнг 7-р сарын 25-ны өдөр, 3-р улирлын үр дүнг 10 сарын 20-ны өдөр танилцуулах төлөвлөгөөтэй байгаа тухай мэдэгдлээ.

Санхүү, үйл ажиллагааны тайлангийн дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж