SecapStock exchange company

Mongolian Stock Exchange Top-20 index

“ИНВЕСКОР ББСБ” ХК НЬ НОГДОЛ АШГАА ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ДАНСАНД БАЙРШУУЛЛАА

“Инвескор ББСБ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №03 тоот тогтоолоор 2021 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 25.00 төгрөг буюу нийт 1.79 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ТӨХХК дахь хувьцаа эзэмшигчдийн дансанд ногдол ашгийг байршуулсан бөгөөд ХХОАТ, ААНОАТ-ын тухай хуулийн хүрээнд албан татвар суутгасан байна.

Хувьцаа эзэмшигч та өөрийн үйлчлүүлдэг Үнэт цаасны компанидаа хүсэлт гаргаснаар ногдол ашгаа өөрийн банкны данс руугаа шилжүүлэн авах боломжтой

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж