SECAPSECURITIES

Mongolian Stock Exchange Top-20 index

Хөрөнгийн бирж арилжааны шимтгэлийг бууруулна

5abe549efa1a6226a725a1ebb5b64db3c518572f

Монголын хөрөнгийн биржийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хурлаар үнэт цаасны арилжааны шимтгэлийн хувь хэмжээг бууруулах шийдвэрийг гаргалаа. Энэхүү шийдвэр баталгаажсанаар хувьцааны арилжааны шимтгэлийн хувь хэмжээ 0.4 хувь байсан нь 0.15 хувь болж буурах юм.
Зах зээлийн өнөөгийн нөхцөл байдалд тохируулан авч буй энэхүү арга хэмжээ нь үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалт хийх зардлыг бууруулах, мэргэжлийн байгууллагуудыг дэмжих зорилготой юм.
Дээрх өөрчлөлт нь Монголын хөрөнгийн биржийн арилжааны журамд туссан бөгөөд уг асуудлыг Санхүүгийн зохицуулах хорооноос батламжилсны дараа хэрэгжүүлж эхлэх тухай Хөрөнгийн биржийн сайтад дурдсан байна.