SECAPSECURITIES

Mongolian Stock Exchange Top-20 index

"БОГД БАНК" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

"Богд банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 22/63 тоот тогтоолын дагуу 2022 оны хоёрдугаар улирлын татварын дараах цэвэр ашгаас ногдол ашиг тараахаар боллоо.

Тус банкны 2022 оны хоёрдугаар улирлын цэвэр ашиг болох 8,033,500,938.79 төгрөгийн 15 хувь буюу 1,205,025,140.82 төгрөгийн ногдол ашгийг нийт эргэлтэд байгаа 62,500,000.00 ширхэг хувьцаанд ногдуулан мөнгөн хэлбэрээр хуваарилахаар болсон бөгөөд нэгж хувьцаанд 19.28 төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөр тогтоож, эрх бүхий этгээдийн зөвшөөрөл шийдвэр ирснээс хойш 60 хоногийн дотор "ҮЦТХТ" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэжээ.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж