SecapStock exchange company

Mongolian Stock Exchange Top-20 index

"ДАВААНБУЛАГ" ХК-ИЙН ХУВЬЦААГ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН БҮРТГЭЛЭЭС ХАСЛАА

Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/95 тоот тушаалаар "Даваанбулаг" ХК-ийн 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1,823,137 ширхэг хувьцааг бүртгэлээс хаслаа.

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн III ангилалд бүртгэлтэй "Даваанбулаг" ХК-ийг бүртгэлээс хасах шийдвэрийг Компанийн тухай хуулийн 23 дугаар зүйл, "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Дүрмийн 8 дугаар зүйлийн 8.10.11 дүгээр заалт, "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын 23 дугаар зүйл, "Даваанбулаг" ХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 02/010, 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 01/010 тоот албан хүсэлтийг тус тус үндэслэн Монголын хөрөнгийн биржийн бүртгэлээс хассан болно.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж