SECAPSECURITIES

Mongolian Stock Exchange Top-20 index

"НОМИН ХИШИГ” ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх заалтад заасан "Компанийн хувьцаа эзэмшигч дангаараа буюу холбогдох этгээдтэй хамтран, эсхүл хувьцаа эзэмшдэггүй этгээд тухайн компанийн хувьцааг бүхэлд нь, эсхүл хувьцааны хяналтын багцаас дээш хувийг худалдан авахаар сайн дурын үндсэн дээр санал гаргана" гэж заасныг удирдлага болгон хувьцаа эзэмшигч Ж.Шижир нь МХБ-ийн үнэт цаасны 3-р ангилалд бүртгэлтэй “Номин Хишиг” ХК-ийн 35,871 ширхэг энгийн хувьцаа буюу 62.93 хувийг худалдан авах саналыг нийтэд гаргалаа.

Санал гаргаж буй этгээд: Ж.Шижир

Санал болгож буй үнэ: 120 төгрөг

Худалдан авах тоо ширхэг: 35,871 ширхэг

Хувьцааг худалдан авах саналын эхлэх хугацаа: 2022 оны 9 дүгээр сарын 26

Хувьцааг худалдан авах саналын дуусах хугацаа: 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 13:00 цаг

Хувьцааны худалдан авах төлбөрийг гүйцэтгэх хугацаа: 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр

Санал гаргагчийн харилцагч үнэт цаасны компани: “Монсек ҮЦК” ХК, 91918840, 70153090, 99074431

Санал хүлээн авах хаяг: “Монсек ҮЦК” ХК, 91918840, 70153090, 99074431, Мэйл хаяг: monsec99@yahoo.com; shijir@amjilt.com

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж