SECAPSECURITIES

Mongolian Stock Exchange Top-20 index

СЗХ-НООС "ГОЛОМТ БАНК"-НЫ ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ ҮНЭТ ЦААСЫГ БҮРТГЭЛЭЭ

Санхүүгийн Зохицуулах Хорооны 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 634 тоот тогтоол болон Монголын Хөрөнгийн Бирж /МХБ/-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/98 тоот тушаалын дагуу “Голомт Банк” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй нэг бүр нь 1,285 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 80,402,743 ширхэг хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд МХБ-ээр дамжуулан хүлээн авахаар боллоо.

Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж