СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

Жижиг дунд бизнес эрхлэгчид хөрөнгийн зах зээлд гарна.

58fffdc14fe78862d28305e9ccaf6becc2e1a3d9

Монголын хөрөнгийн бирж өөрийн бүртгэлийн журмыг шинэчлэн баталж, Монголд бүртгэлтэй хувьцаат компани гадаад улсад давхар бүртгүүлэх, хувьцаат компанийн бүртгэлийн I, II, III ангилалтай болсноор жижиг дунд бизнес эрхлэгчид хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах боломжийг нээж өгсөн юм.
4-р сарын 29-өөс 5-р сарын 4-ний өдрүүдийн хооронд МХБ, Үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудтай хамтран жижиг дунд бизнес эрхлэгчдэд Хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох, үнэт цаас гаргах тухай мэргэжлийн зөвлөмж өгөх зорилго бүхий сургалт семинарыг зохион байгуулж байна.
Тус сургалт семинарт Монголын үндэсний үйлдвэрлэгч 10 гаруй компанийн төлөөлөл оролцож байгаа бөгөөд өнөөдөр үнэт цаас гаргах сонирхол бүхий компаниуд өөрийн төсөл болон үйл ажиллагааны танилцуулгыг МХБ-ийн гишүүн андеррайтерийн компаниудад танилцуулж, зөвлөмж авлаа. Цаашид нэр бүхий компаниуд андаррайтерын компаниудтай хамтран ажиллах, үнэт цаас гаргах бэлтгэл ажлыг эхлүүлэхээр боллоо гэж Хөрөнгийн биржийн маркетинг олон нийттэй харилцах албанаас мэдэгдлээ.