ТОП-20 ИНДЕКС 1.48%-иар ӨССӨН ҮЗҮҮЛЭЛТТЭЙ БАЙНА
Mонголын хөрөнгийн биржийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар 18 хувьцаат компанийн нийт 17,046 ширхэг хувьцаа, мөн Засгийн газрын 12 долоо хоногийн хугацаатай 130,077 ширхэг жижиглэнгийн үнэт цаас арилжигдаж 13,018,582,178.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Энэ өдөр “II” ангилалд 17 компанийн 16,984 ширхэг хувьцаа арилжигдсан бол “III” ангилалд 1 компанийн нийт 62 ширхэг хувьцаа арилжигдсан байна.
Мөн Засгийн газрын 12 долоо хоногийн хугацаатай 130,077 ширхэг жижиглэнгийн үнэт цаас арилжигдаж, 13,007,700,000.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
ТОП-20 индекс 14,712.61 нэгж буюу 1.48%-иар өссөн үзүүлэлттэй байна.
Арилжааны алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ