SecapStock exchange company

Mongolian Stock Exchange Top-20 index

“МОН БИЙФ” ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

"Таван Богд Трейд" ХХК нь "Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 3 дугаар сарын 20-ны 38 дугаар тогтоолоор батлагдсан "Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах ажиллагааны журам"-ын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасны дагуу сайн дурын үндсэн дээр бусад хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй энгийн хувьцааг худалдан авах саналыг гаргасан байна.

Санал болгож буй үнэ: 45.5 төгрөг

Санал гаргагчийн эзэмшиж буй хувьцааны тоо ширхэг: 115,564,125 ширхэг

Худалдан авах тоо ширхэг: 68,000,000 ширхэг

Хувьцааг худалдан авах саналын эхлэх хугацаа: 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр

Хувьцааг худалдан авах саналын дуусах хугацаа: 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

Хувьцааг худалдан авах төлбөрийг гүйцэтгэх өдөр : 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр

Санал хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө 6, Стадион Оргил 1, Хаан банк цамхаг, 10 давхар 1001 тоот

И-мэйл хаяг: cr@tavanbogdcapital.com

Дэлгэрэнгүй мэдээллийг 72727282 утсаар авна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж