SecapStock exchange company

Mongolian Stock Exchange Top-20 index

“ИНВЕСКОР АКТИВ ХБҮЦ” НЬ АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх анхны хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болох “Инвескор актив ТЗК” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан 24 сарын хугацаатай, жилийн 16.4 хувийн хүүтэй, 10,000 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хугацаа 2023 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр дуусч, хамгийн сүүлийн буюу 8-р улирлын төлбөр 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр эргүүлэн төлөгдсөнөөр, энэхүү үнэт цаас амжилттайгаар хаагдаж байна.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж