SECAPSECURITIES

Mongolian Stock Exchange Top-20 index

"БОГД БАНК" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ СЭРГЭЭЛЭЭ

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 6 тоот албан шаардлагын дагуу 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн "Богд банк" ХК-ийн үнэт цаасны арилжааг түр зогсоогоод байсан билээ.

"Богд банк" ХК-ийн нэгж хувьцаагаа 20 хувааж 1,250,000,000 ширхэг болгож өөрчилсөнтэй холбоотой, бүртгэлд өөрчлөлт оруулсан тул Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2023 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 8 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг 2023 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн сэргээлээ.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж