SecapStock exchange company

Mongolian Stock Exchange Top-20 index

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ТӨХК ОЛОН НИЙТЭЭС ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь Улсын Их Хурал, Засгийн газрын холбогдох шийдвэрийн дагуу 2022 оны 12 дугаар сард нэмэлт хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжиж, нийт 11.9 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн билээ.

Татан төвлөрүүлэх хөрөнгийн зарцуулалтын талаар үнэт цаасны танилцуулгад тодорхой тусгасан бөгөөд компанийн дунд хугацааны бизнес төлөвлөгөөний дагуу татан төвлөрүүлсэн хөрөнгийг дараах байдлаар зарцуулахаар төлөвлөсөн. Үүнд:

Арилжааны системийн сайжруулалт -63.7%
Мэдээлэл технологийн аюулгүй байдал -10.7%
Дотоод үйл ажиллагааны цахимжуулалт -6.1%
Хөрөнгийн зах зээлийн сургалт үйлчилгээ, мэдээллийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх төв бий болгох-19.5%.
Компани 2023 онд нийт татан төвлөрүүлсэн хөрөнгөөс 6.0 тэрбум төгрөгийн зарцуулалт хийхээр төлөвлөсөн бөгөөд 2023 оны 1 дүгээр улирлын байдлаар 250.8 сая төгрөгийг төлөвлөгөөний дагуу зарцуулаад байна.

Дэлгэрэнгүй тайланг энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж