SecapStock exchange company

Mongolian Stock Exchange Top-20 index

"МОН БИЙФ" ХК-ИЙН ХУВЬЦААГ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛЭЭС ХАСЛАА

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны А/186 тоот тушаалаар МХБ-ийн II ангилалд бүртгэлтэй "Мон Бийф" хувьцаат компанийн нэг бүр нь 10 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 214,285,700 /хоёр зуун арван дөрвөн сая хоёр зуун наян таван мянга долоон зуу/ ширхэг хувьцааг МХБ-ийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

"Мон Бийф" хувьцаат компанийг бүртгэлээс хасах шийдвэрийг Компанийн тухай хуулийн 23 дугаар зүйл, "Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн дүрмийн 6.9.3 дугаар заалт, "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын 23 дугаар зүйл, “Мон Бийф" ХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 40/А-107 тоот албан хүсэлтийг тус тус үндэслэн МХБ-ийн бүртгэлээс хассан болно.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж