SecapStock exchange company

Mongolian Stock Exchange Top-20 index

"ТАХЬКО" ХК ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ ЗАРЛАЛАА

"Тахько" ХК-ийн 557,041 ширхэг (46.81 хувь) энгийн хувьцаа эзэмшигч Л.Буянбатын шаардлагаар 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр "Тахько" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарласан байна.

Компанийн нэр, байршил: "Тахько" ХК, Улаанбаатар хот 211238, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Самбуугийн гудамж 18, Монгол Улс.

Хурал болох өдөр, цаг, газар: 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 13:00 цагт "Тахько" ХК-ийн байранд (МА-III барилга буюу Анкор төвийн хурлын зааланд) зохион байгуулагдана.

Хурал зарлагч: "Тахько" ХК-ийн 557,041 ширхэг энгийн хувьцаа эзэмшигч Лутаа овогтой Буянбат

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр.

Хурлаар хэлэлцэн, шийдвэрлэх асуудлууд:

"Тахько" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хугацаанаас нь өмнө бүрэн эрхийг нь дуусгавар болгож, шинээр Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох;

Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, нарийн бичгийн даргад олгох цалин, мөнгөн урамшууллын хэмжээг батлах;

Компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зардлыг компаниас гаргахыг зөвшөөрөх;

Компанийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалтад тусгасан эрх бүхий хувьцаа эзэмшигчид нь Төлөөлөн удирдах зөвлөл, тооллогын комиссын гишүүнд нэр дэвшүүлэх саналаа 2023 оны 11 дүгээр сарын 20-ны дотор Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Нэр дэвшүүлэх хороонд ирүүлнэ.

Хувьцаа эзэмшигч та 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн үйлчлүүлдэг брокер, дилерийн компани болон компанийн байрны 308 тоот өрөөнд ажлын цагаар ирж, хурлаар хэлэлцэх асуудал, гарах шийдвэрийн төсөлтэй танилцаж, саналаа өгнө үү.

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр тогтоож, хуралд биеэр оролцох боломжгүй саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын хуудсыг хүлээж авах сүүлийн хугацааг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр /12:00 цаг хүртэл/ тогтоосон байна.

Холбоо барих:

Утас:+(976) 99113624, 325220

Цахим шуудангийн хаяг: takhico@gmail.com

Ажиллах цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд

Хурал зохион байгуулах комисс: Л.Буянбат

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж