СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

"ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН БАНК" ХК ОЛОН НИЙТЭЭС ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

"Худалдаа, хөгжлийн банк" ХК анхдагч зах зээлийн арилжаанд нийт 83.5 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн. Тус банк нь активын зохистой бүтцийг бий болгох, иргэд болон жижиг, дунд бизнесийн зах зээлд тэлэлт хийх стратеги төлөвлөгөөний дагуу татан төвлөрүүлэх хөрөнгийн зарцуулалтыг бизнесийн сегментүүдэд дараах дүнгээр хийхээр төлөвлөсөн. Үүнд:

Байгууллагын сегментэд олгох дүн: 41.75 тэрбум төгрөг

Жижиг, дунд бизнесийн сегментэд олгох дүн: 16.7 тэрбум төгрөг

Иргэдийн сегментэд олгох дүн: 25.05 тэрбум төгрөг.

2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт дараах байдалтай байна. Үүнд:

Байгууллагын сегментэд 4,370,000,000.00 төгрөг

Жижиг, дунд бизнесийн сегментэд 13,971,000,000.00 төгрөг

Иргэдийн сегментэд 16,256,441,575.00 тэрбум төгрөгийн зээл олгож, нийт 34.6 тэрбум төгрөгийн зарцуулалт хийснээр татан төвлөрүүлсэн хөрөнгийн ашиглалт 56.16%-тай байна.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж