"ХҮННҮ МЕНЕЖМЕНТ" ХК-ИЙН ХУВЬЦААГ САЙН ДУРЫН ҮНДСЭН ДЭЭР ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА
Цоодол овогтой Билэгсайхан нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22 дугаар зүйл, Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны "Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, худалдан авах ажиллагааны журмын 2 дугаар зүйлийн 2.1 дэх заалтыг тус тус үндэслэн "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн 3-р ангилалд бүртгэлтэй "Хүннү менежмент" ХК-ийн нийт гаргасан хувьцаанаас хяналтын багцаас дээш хувийг сайн дурын үндсэн дээр худалдан авах санал гаргасан байна.
Санал гаргаж буй хувьцаа эзэмшигч болон холбогдох этгээдийн
тухайн компанид эзэмшиж буй хувьцааны тоо ширхэг: 16,576 ширхэг
Хувьцаа худалдан авах үнэ: 1,447 төгрөг 04 мөнгө
Худалдан авах санал эхлэх, дуусах он, сар, өдөр: 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр
Худалдан авах саналын хүлээн авах өдөр: 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр
Хувьцааг худалдан авах төлбөрийг гүйцэтгэх өдөр: 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр
Худалдан авах санал гаргагчийн худалдах саналыг
хүлээн авах шуудангийн хаяг: УБ хот, Самбуугийн гудамж, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, MN tower, 810 тоот.
Харилцах утас: 99079986
Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж