"ЭМ ЖИ ЭЛ АКУА" ХХК-ИЙН ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОН ГАРГАЖ БУЙ ҮНЭТ ЦААСЫГ БҮРТГЭЛЭЭ
Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 183 дугаар тогтоол болон "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/81 тоот тушаалын дагуу “Эм жи эл акуа” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасыг МХБ-ийн үнэт цаасны 2-р ангилалд бүртгэлээ.
Үнэт цаасны нэр: "Эм жи эл акуа" ХК
Үнэт цаасны үсгэн код: MGLA
Үнэт цаасны төрөл: Энгийн хувьцаа
Нийт эргэлтэд гаргасан энгийн хувьцааны тоо ширхэг: 240,000,000 ширхэг
Нийтэд санал болгох эзэмшлийн хувь: 26.73%
Анхдагч зах зээлд санал болгох үнэ: 174 төгрөг
Нэмж гаргах хувьцааны тоо ширхэг: 87,555,616
Нийтэд санал болгосны дараах хувьцааны тоо ширхэг: 327,555,616
Стратегийн хөрөнгө оруулагчдад: 80% хүртэл буюу 70,044,492 ширхэг хүртэл
Жижиглэнгийн хөрөнгө оруулагчдад: 20% ба түүнээс дээш буюу 17,511,124 ба түүнээс дээш ширхэг
Татан төвлөрүүлэх дүн: 15,234,677,184 төгрөг
“Эм жи эл акуа” ХХК-ийн хувьцааг олон нийтэд танилцуулах үйл ажиллагаанд үндсэн андеррайтераар "Инвескор капитал ҮЦК" ХХК ажиллаж байна.
Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж