SecapStock exchange company

Mongolian Stock Exchange Top-20 index

“СҮҮ” ХК 2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

“Сүү" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 11 тоот тогтоолоор компанийн 2024 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас 3,649,854,602 /Гурван тэрбум зургаан зуун дөчин есөн сая найман зуун тавин дөрвөн мянга зургаан зуун хоёр/ төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон олгохоор шийдвэрлэсэн байна.

Нэгж хувьцаа тус бүрд 10.6 /Арван төгрөг 6 мөнгө/ төгрөгөөр тооцож ногдол ашгийг хуваарилна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөр тогтоож, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор "ҮЦТХТ" ХХК-иар дамжуулан олгохоо мэдэгдлээ.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж