СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

“ХААН БАНК” ХК-ИЙН АМ.ДОЛЛАРЫН "НОГООН БОНД"-ЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 206 дугаар тогтоол, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/99 тоот тушаалын дагуу "ХААН Банк" ХК-ийн “Ногоон бонд”-ын хөтөлбөрийг эхлүүлсэн.

Тус хөтөлбөрийн удаах үе шат болгон стратегийн хөрөнгө оруулагчдад тусгайлан санал болгосон 25 сая ам.долларын "Ногоон бонд"-ын анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, арилжааг амжилттай зохион байгууллаа.

Тус бондыг олон нийтэд санал болгох үйл ажиллагаанд үндсэн андеррайтераар “БиДиСЕК ҮЦК” ХК ажилласан бөгөөд арилжааны системд 25,000,000 ам.долларын үнийн дүн бүхий 250,000 ширхэг бондыг худалдан авахаар нийт 2 хөрөнгө оруулагчийн 2 захиалгаар бүртгэгдэж, арилжаа амжилттай хаагдлаа.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж