SECAPSECURITIES

Mongolian Stock Exchange Top-20 index

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 440 дугаар тушаал болон "Монголын хөрөнгийн бирж"-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/502 тоот тушаалын дагуу Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй "Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн" ХК-ийн 348,732,106 ширхэг энгийн хувьцааг тус компанийн Канад улсын Торонтогийн хөрөнгийн биржид нэмж бүртгэсэн 1,059,444 ширхэг хувьцаагаар нэмэгдүүлж, компанийн нийт хувьцааны тоог 349,791,550 ширхэг байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж