Дэлхийн хөрөнгийн зах зээлүүд уналттай байна.
Грек улс ОУВС-нд төлөх ёстой төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн, Европын холбоо нэмж зээл олгох эсэх нь тодорхойгүй, сонгуулийн үр дүнгээр Европын холбооны тавьсан шаардлагад "үгүй" гэсэн хариулт өгсөн зэргээс шалтгаалан Ази Европын хөрөнгийн зах зээлүүд бүгд 2-4 хувийн уналттай гарч байна. Монголын хөрөнгийн зах зээлд энэхүү уналт нь шууд нөлөөлж байгаа эсэх нь тодорхойгүй ч ТОП20 индекс бууралттай байна. 3 жилийн динамикаас харахад жил бүр наадмын өмнө ТОП20 индекс өсөдөг ч энэ жилийн хувьд шууд таамаглах боломжгүй байна.
Цаашид олон улсын болон Монголын эдийн засгийн нөхцөл байдал, улс төрийнхний гаргаж буй шийдвэр зэргээс шалтгаалах учраас хөрөнгийн зах зээлийг байнга анхаарч байх шаардлагатай юм.