СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

Монголын хөрөнгийн бирж өөрийгөө зохицуулах байгууллага болов.

F3c77441f886c3f5b1732922a4f6786ba62d3e02

2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит бус хуралдаанаар Монголын хөрөнгийн биржийг өөрийгөө зохицуулах байгууллагаар бүртгэх шийдвэрийг гаргалаа.
Өөрийгөө зохицуулах байгууллагын статустай болсноор өөрийн гишүүн үнэт цаасны компани, бүртгэлтэй хувьцаат компаниудад нэгдсэн стандарт, ёс зүйн хэм хэмжээ тогтоож мөрдүүлэх, шалгуур, шаардлага хангахгүй байгаа компанид хариуцлага хүлээлгэн өргөн хэмжээнд ажиллахаас гадна хөрөнгийн зах зээлийн чиглэлээр гадаадын хөрөнгийн бирж, олон улсын байгууллагатай хамтран ажиллах бүхий л боломж нээгдэж байгаа юм.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо