SecapStock exchange company

Mongolian Stock Exchange Top-20 index

"Монгол Шуудан" ТӨХК-ийн 34%-ийг МХБ-ээр дамжуулан хувьчлахад бэлэн боллоо

2afabed252ce4c47ff3fd82c20df12b5607afadd

Хувьчлах үндэслэл:

· УИХ-ын 2015 оны 70-р тогтоол,
· Засгийн газрын 330-р тогтоол
· Төрийн өмчийн хорооны 594-р тогтоолын дагуу
"Монгол Шуудан" ТӨХК-ийн нэмэлт хувьцааг Санхүүгийн Зохицуулах Хороо бүртгэснээр Монголын хөрөнгийн биржээр дамжуулан компанийн 34%-ийг олон нийтэд хувьчлахад бэлэн боллоо.

Хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлах нь ямар ач холбогдолтой вэ?
Макро түвшинд биржээр дамжуулан хувьчлалыг хэрэгжүүлснээр хөрөнгийн зах зээлд олон улсын жишигт нийцсэн хувьцаат компани бий болж хөрөнгийн захад итгэх итгэл нэмэгдэх, чанартай сайн бүтээгдэхүүн бий болж иргэд хөрөнгө оруулж өгөөж хүртэх, өмч хувьчлалын процесс ил тод, шударга хэрэгжиж үүний хэрээр компанийн үнэ цэнэ өсөх юм. Харин компанийн түвшинд засаглал нь илүү оновчтой түвшинд хүрч санхүүгийн гүйцэтгэл улам сайжрах, санхүүгийн чадавхи сайжирахын хэрээр ажилчдын цалин хөлс, урамшуулал нэмэгдэх, ажилчдад цалингаас гадуурх орлогын эх үүсвэр бий болох, үүний хэрээр тэдний гүйцэтгэл сайжрах эерэг нөлөөтэй юм.

“Монгол Шуудан” ТӨХК юу хийдэг вэ?
Тус компани нь 94 жилийн түүхтэй 100 хувь төрийн өмчит “А” ангиллын лиценз бүхий монгол улсын шуудан үйлчилгээний ууган байгууллага. Өдгөө дотоодын шуудангийн зах зээлийн 95%-ийг дангаараа эзэлж байгаа бол олон улсын буухиа шуудангийн зах зээлийн 30%-ийг эзэлж байна. Нийт 895 ажилчид, албан хаагчидтай шуудангийн үндсэн сүлжээг эзэмшигч Монгол Улсын 21 аймаг, 334 сумдын салбар, Улаанбаатар хотын 40 салбараар дамжуулж нийт 20 нэр төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг.

“Монгол Шуудан” ТӨХК-ийн санхүү эрүүл үү?
Өнгөрсөн таван жилийн хугацаанд компанийн хөрөнгийн хэмжээ жилд дунджаар 15.5%-иар өсч 16 тэрбум 150 сая төгрөгт хүрчээ. Түүнчлэн эздийн өмчийн хэмжээ жилд дунджаар 20.5%-иар өсч14 тэрбумд хүрээд байна. Банкны зээлгүй учраас санхүүгийн эрсдэл маш багатай. Үүний зэрэгцээ борлуулалтын хэмжээ өнгөрсөн таван жилийн хугацаанд жилд дунджаар 15.28-%-иар өсч 11 тэрбум төгрөгт хүрсэн бол 2014 онд 738 сая төгрөгийн ашигтай ажилласан. Мөн сүүлийн таван жилийн турш тасралтгүй ашигтай ажиллаж буй нь анхаарал татаж байгаа юм.

Эндээс харвал компанийн хөрөнгийн хэмжээ тасралтгүй өсч байгаа нь үйл ажиллагааны цар хүрээ тэлсээр байгааг илтгэж байна. Нөгөө талдаа эдгээр хөрөнгийг эздийн өмчийн эх үүсвэрээр санхүүжүүлж өр төлбөр, зээлийн дарамтыг компанид үүсэхгүй байгаа нь хямралын хүнд үед компанийн санхүүгийн ачааллыг бууруулж буй таатай нөхцөл байдлыг бий болгоод байгааг хөрөнгийн захын шинжээчид онцолж байгаа юм. Харин орлогын хувьд тогтмол өсөлттэй байгаа нь шинээр бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлж зах зээлээ тэлсэнтэй холбоотой. Үүний үр дүнд компани жил бүр ашигтай ажиллаж байгаа нь компанийн санхүүгийн чадавхи сайжрах боломжийг олгож байна.

Хямралын үед хөрөнгө оруулах оновчтой шийдвэр мөн үү?
Хямралын үед хөрөнгө оруулах нь хамгийн ашигтай байдаг. Учир нь энэ үед хувьцааны үнэ бодит үнэлгээнээсээ буурсан байдаг бөгөөд эргээд эдийн засаг сэргэх үед үнэ өндөр хувиар өсч хөрөнгө оруулагчид өгөөж хүртдэг. Харамсалтай нь хүн бүрт хангалттай хэмжээний хөрөнгө оруулалт хийх боломж хямралын үед байдаггүй нь ашигтай хувьцаа худалдан авах боломжоо алдахад хүргэдэг байна.

Жишээ нь, 2009 онд ТОР20 индекс 4700 нэгжид хүрч байсан бол 2011 онд 23,000 хүрч 5 дахин өсч байв. Харин та ТОР20-т багтдаг компаниудаас сайн хувьцааг сонгож худалдан авч чадсан бол мөнгөө 10, 15 дахин ч өсгөх боломжтой байсан. Яг үүнтэй адил нөхцөл байдал 2008-2010 оны дэлхийн эдийн засгийн хямралын үед бусад улс орнуудад ч үүсч байсан түүхтэй. Энэ бол бодит амьдралд байдаг баримт юм. Гагцхүү та хямралын үед дампуурахааргүй санхүүгийн чадавхи сайтай, харин сэргэлтийн үед зах зээлээ хурдан тэлж чадах тийм л компанийг сонгох хэрэгтэй. Үүний тулд компанийн санхүүгийн өнөөгийн байдлыг сайтар судлах хэрэгтэй бөгөөд цаашид ашигтай төсөл хэрэгжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх санхүү ба хүний нөөцийн боломжтой эсэхийг харах хэрэгтэй.

Мэдээллийн эх сурвалж: Андеррайтер ГАҮЛИ ҮЦК, Синдикат СИКАП ҮЦК
Данс нээлгэж хувьцаа худалдан авах хүсэлтэй бол 70113980 утас болон СИКАП ҮЦК-ийн байранд хүрэлцэн ирнэ үү. Танилцуулгатай холбоотой мэдээллийг энд дарж авна уу.
Хаяг: Чингэлтэй дүүрэг, Баруун Сэлбэ 5-3, Аризона төв, 6 давхарт 65 тоот (Хуучин Ард кино театрын зүүн урд цэнхэр ягаан судалтай байшин)