ЗГҮЦ-ны арилжаа Даваа гарагт явагдахаар боллоо.
28 долоо хоног буюу 6 сарын хугацаатай, жилийн 14.933%-ийн хүүтэй ЗГ-ын богино хугацаат жижиглэнгийн үнэт цаас, 3 жилийн хугацаатай, жилийн 15.75%-ийн хүүтэй, ЗГ-ийн урт хугацаат үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан авч байгаа бөгөөд 1 дүгээр сарын 11-ны өдөр буюу Даваа гарагт арилжаа явагдана.
Өнгөрсөн хугацаанд ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн захиалга лхагва гарагаас дараа долоо хоногийн даваа гараг хүртэл явагдаж, долоо хоног бүрийн мягмар гарагт арилжаа хийгддэг байсан бол энэ онд 7 хоног бүрийн Даваа гарагт хийгдэхээр боллоо.
Монголын хөрөнгийн бирж ойрын хугацаанд 2016 оны 1-р улирлын ЗГҮЦ-ны арилжааны хуваарийг мэдээлэх болно.
6 сарын хугацаатай ЗГҮЦ-ны мэдээллийг энд, 3 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны мэдээллийг энд дарж авна уу.
Эх үүсвэр: Монголын Хөрөнгийн Бирж