SECAPSECURITIES

Mongolian Stock Exchange Top-20 index

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН "ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ", “ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЖУРАМ”, “ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ЖУРАМ" ШИНЭЧЛЭГДЭН БАТЛАГДАЖ, МӨРДӨГДӨЖ ЭХЭЛЛЭЭ

Efe8dfebe0c1feb31ba8b00e934ba19965ef7590

Монголын хөрөнгийн биржийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хурлаар батлагдсан “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн “Үнэт цаасны бүртгэлийн журам”, “Гишүүнчлэлийн журам” болон “Хяналт шалгалтын журам”-ын шинэчилсэн найруулгыг 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороо батламжиллаа.

Ийнхүү Санхүүгийн зохицуулах хороо эдгээр журмыг батламжилсан өдрөөс эхлэн Монголын хөрөнгийн биржид үнэт цаас бүртгүүлэх, өөрчлөлт оруулах, бүртгэлээс хасахтай холбоотой харилцаа нь “Үнэт цаасны бүртгэлийн журам”-аар, Гишүүн үнэт цаасны компанийн үйл ажиллагаатай холбоотой харилцаа нь “Гишүүнчлэлийн журам”-аар, Үнэт цаасны арилжаа болон үнэт цаас гаргагч, гишүүн үнэт цаасны компанийн хууль журам зааврын хэрэгжилт, гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавих, хариуцлага ноогдуулахтай холбогдон үүсэх харилцаа нь “Хяналт шалгалтын журам”-аар тус тус зохицуулагдах болно.

Үнэт цаасны бүртгэлийн журамд гарсан гол өөрчлөлт нь шинээр IPO хийх бонд гаргах зэрэгт компаниас ирүүлсэн өргөдлийг ажлын 15 хоногт багтаан шийдвэрлэж байхаар болсон байна.

Эх үүсвэр: Монголын хөрөнгийн бирж