Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны арилжаа тодорхой хугацаанд явагдахгүй.
Монголын хөрөнгийн бирж болон Санхүүгийн зохицуулах хорооны мэдээлсэнээс үзвэл Сангийн яамнаас Төрийн сангийн мөнгөн хөрөнгийн төлөвлөлттэй холбоотойгоор Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2016 оны 5 сарын 2-ны өдрөөс түр хугацаагаар явуулахгүй байх шийдвэр гарсан байна. Арилжааг дахин эхлүүлэх үед Сангийн яамнаас албан тоот ирүүлэх болсон тухай мөн дурдсан байна.
Иймд харилцагч та бүхний Засгийн газрын бондын анхдагч зах зээл дээрх захиалгыг түр хугацаагаар компанийн зүгээс биелүүлэх боломжгүй байгаа талаар мэдэгдье.
"СИКАП ҮЦК" ХХК