SecapStock exchange company

Mongolian Stock Exchange Top-20 index

Эрчим бондыг бүртгэлээс хаслаа

14016f2ec763c43542115dbc36ae8b91e0a1897b

Санхүүгийн Зохицуулах Хорооны 2016 оны ээлжит 9 дүгээр хуралдаанаар 50 асуудал хэлэлцсэний нэг нь “Эрчим инженеринг” ХХК-ийн өрийн хэрэгслийг бүртгэлээс хасах тухай байлаа. Тус компаниас гаргасан “Эрчим бонд”-ын хугацаа дуусч, үндсэн болон хүүгийн эргэн төлөлт бүрэн төлөгдсөн тул бондыг Хорооны бүртгэлээс хасах шийдвэр гаргалаа. Эрчим бонд нь 6 сарын хугацаатай, жилийн 18.5 хувийн хүүтэй, үндсэн болон хүүгийн төлбөр хугацааны эцэст нэг удаа төлөгдөхөөр нөхцөлтэй гарч, анхдагч зах зээл дээр амжилттай арилжаалагдсан юм. “Эрчим инженеринг” ХХК нь нийтэд санал болгон өрийн хэрэгсэл гаргах замаар 453,750,000 төгрөг татан төвлөрүүлсэн байна.
Даатгагдсан компанийн бонд нь санхүүгийн даатгалын шинэ төрлийн бүтээгдэхүүн төдийгүй хүүгийн болон үндсэн төлбөрийн эргэн төлөлтийг даатгалын компани 100 хувь хариуцан батлан дааж буй учир эрсдэлгүй бүтээгдэхүүнд тооцогдох юм.
Хорооны зүгээс хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэхэд онцгой анхаарч байгаа бөгөөд аж ахуйн нэгжүүд бонд гаргах замаар хөрөнгийн зах зээл дээрээс санхүүжилт татах боломжтой гэж СЗХ-с үзэж байна.

Эх үүсвэр: Санхүүгийн зохицуулах хороо