SecapStock exchange company

Mongolian Stock Exchange Top-20 index

БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ СОНИРХОЖ БАЙНА

9e5eceaeaea21dde80dcc66e78055646f5550de0

Монголын хөрөнгийн бирж, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран үнэт цаасны зах зээлээс хөрөнгө хэрхэн босгох тухай “САНХҮҮЖИЛТИЙН ШИНЭ ГАРЦ“ сэдэвт сургалт семинарыг 2016 оны 9 дүгээр сарын 16-ний өдөр МҮХАҮТ-ын байранд зохион байгууллаа.

Энэхүү сургалтад МҮХАҮТ-ийн гишүүн болон хөрөнгийн зах зээлээс санхүүжилт босгох сонирхолтой 30 орчим аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид хамрагдаж урт хугацаатай санхүүжилтийг олон нийтээс хэрхэн татах талаарх мэдээлэл авч цаашид хөрөнгийн зах зээлд гарах талаар МХБ-тэй хамтран ажиллахаар боллоо.

Эх үүсвэр: МХБ