“АРД ДААТГАЛ” ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО
"Ард Даатгал” ХК-ийн ТУЗ-ийн 2020 оны 2-р сарын 17-ны өдрийн №01/20-2 тоот тогтоолоор 2019 оны цэвэр ашгийн 49.45%-ийг буюу нэгж хувьцаандаа 34 төгрөг, нийт 850.0 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар болов.
Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2020 оны 4 сарын 9-ний өдрөөр тогтоож, 2020 оны 6 сарын 30-ны өдрийн дотор "ҮЦТХТ" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэв.
Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж