"АРД КРЕДИТ ББСБ" ХК-ИАС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛСАН ТАЙЛАН ИРҮҮЛЛЭЭ
"Ард Кредит ББСБ” ХК-ийн ТУЗ-ийн 2020 оны 2-р сарын 19-ний өдрийн №2020/4 тоот тогтоолоор 2019 оны цэвэр ашгийн 50 хувь буюу нэгж хувьцаандаа 4.23 төгрөгийг ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн боловч 2019 оны санхүүгийн тайланд аудитын залруулга хийгдсэнтэй холбогдуулан ТУЗ-ийн 2020/6 тоот тогтоолоор нэгж хувьцаанд 3.9 төгрөг хуваарилахаар болсон бөгөөд үүний дагуу нийт 1.09 тэрбум төгрөгийн ногдол ашгийг 1642 хувьцаа эзэмшигчдэд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан бүрэн тараасан байна.
Эх cурвалж: Монголын Хөрөнгийн Бирж